150 Барилгад газар хөдлөлтийн судалгаа хийж, паспортжуулна

hgk1 Нийслэлийн орон сууцны барилгууд хэдэн баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартайг тогтоон, паспортжуулах ажлыг энэ онд үргэлжлэн энэ жил 150 барилгад судалгаа хийж паспортжуулахаар болсон байна.

Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтэс судалгаа хийж 178 барилгыг паспортжуулжээ.  Судалгаанд хамрагдсан барилгуудаас 20 нь найман баллын хүчтэй газар хөдлөлтийг, 73 барилга нь долоон баллын хүчтэй газар хөдлөлтийг, гурван барилга нь зургаа хүртэлх баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай болох нь тус тус тогтоогджээ.

Харин газар найман баллын хүчтэй хөдлөхөд зургаан барилга, долоон баллын хүчтэй хөдөлбөл 36 барилга, зургаан баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй байх нэг барилга байгаа болох нь тогтоогдсон байна.

Мөн эдгээр бариглаас 11 барилгыг хүчитгэвэл найм, 29 барилгыг хүчитгэвэл долоон баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжтой ажээ.

Л.Бадрах

ugluu-logo

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …