“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

10608427_553629581444469_6319042110772593221_oСургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг өнөөдөр амжилттай зохион явууллаа.

11119541_553629851444442_7103418416513816002_o
Энэ жилийн тэмцээн нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлогтой байсан бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Dream box” телевиз, Монголын улаан загалмай нийгэмлэг, JCI Монгол, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан юм.

11141279_553629254777835_6009914677894677282_o
Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 10 багийн багачууд мэдлэг, авъяас, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 1 дүгээр байр, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 2 дугаар байр, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг 3 дугаар байрыг, Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг тусгай байрыг тус тус эзэллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …