“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас ньчөлөөлснийг шууданчид эсэргүүцсээрбайгаа билээ. Тиймээс Чингисийн талбайд жагссан шуудангийн ажилчид сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар, УИХ-ын дарга, УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд шаардах бичиг удаа дараа хүргүүлсэн аж. Мөн захиргааны хэргийн шүүхэд хандаж хэрэг үүсгэх захирамж гаргуулжээ. Гэвч ямар нэгэн шийдэлд хүрэхгүй учир дахин хэвлэлийн хурал хийж байгаа аж. Тэд хууль бус шийдвэрээ хүчингүй болгохыг ТӨХ-ноос шаардсан ч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Хэрэв даруй арга хэмжээ авахгүй бол шуудангийн нийт ажилчид орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ тус компанийн ажилчид мэдэгдлээ. Энэ үеэр “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга Н.Ганболд “ТӨХ тодорхой шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. Учир нь, тус газрын даргаар жинхлээгүй Солонго гэх эмэгтэй ажиллаж байгаа. Энэ хүний гаргасан шийдвэр гарын үсэггүй байсан учраас бид хууль бус гэж үзэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт тэр эмэгтэй манай захирал руу “Тамгаа өгөх хэрэгтэй байна. Өгөхгүй бол дараагийн арга хэмжээ авна” гэж ярьсан. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын хүсэл, сонирхлыг харгалзаж үзэлгүй хууль бус шийдвэр гаргавал шууданчдынтүр хороо эсрэг арга хэмжээ авна” гэлээ.
М.ЭНХЦЭЦЭГ