Хонхны баяраа архигүйгээр тэмдэглэхийг уриаллаа

10360782_400635366809708_6016311262207904911_nНийслэлийн хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ЕБС-ын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг Монголын оюутны холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас гаргасан байна.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо,Сурагчдын холбоо, Нийслэлийн Боловсролын газар хамтран оюутан сурагчдад хандаж төгсөлтийн хонхны баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Уриалга” гаргаж, 2015 оны 04-р сарын 27-ны өдөр “Хэвлэлийн бага хурал” зохион байгууллаа.
Энэ хурлаар бүх байгууллагууд гэмт хэрэг зөрчилгүй, архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан юм.
Иймээс төгсөгчид, сургуулийн удирдлагууд энэ чиглэлээр анхаарч ажиллахыг уриаллаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …