Үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар олгоно

6ee1e1eade52940cbigЭнэ хаврын тариалалтанд нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас нийтдээ 103 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоод байна.
Хаврын тариалалтад дутагдаж байгаа үрийн хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбараас чанар сайтай үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар  худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү үрийн буудайг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны A-49 дүгээр тушаалаар баталсан үнийг баримтлан 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож,  үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас чанар, стандартын шаардлага хангасан улаанбуудайн үрээр нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэжээ.
Одоо тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж, дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажлууд хийгдэж байна
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …