Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын Вант Улсын Ерөнхий Прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй Тайландын Вант Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээн авч уулзан ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улс Тайландын Вант Улсын Ерөнхий прокурорын газруудын хамтын ажиллагааны санамж бичгийг батламжилж гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаантай уулзаж, Төрийн есөн хөлт цагаан туг, Төрийн түүхийн музейг үзэж сонирхолоо.