Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг багийн нутаг “Зүүн дам баев”-т нутагладаг 29 настай эрэгтэйд энэ сарын 21-нд боом өвчний шинж тэмдэг илэрчээ. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-нд уг өвчтөнийг боом өвчний арьсны хэлбэрийн үүсгэгчээр өвчилсөн болохыг тогтоосон байна. Цагаан-Овоо сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, тус айлын 302 малд үзлэг хийхэд халд варт өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал сайн байна. Одоогийн байдлаар хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний 19 тохиолдол илэрсэн бөгөөд есөн аймгийн 16 сумын нутагт хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилсээр байгаа аж.
эх сурвалж: unen.mn