ОХУ-ын түүхт Ялалтын баярын 70 жилийн ойгоор Улаан талбайд алхах Монгол Усын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Москва хотыг зорьсон билээ. Ялалтын баярын жагсаалд оролцох манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн дэлхийн цэргүүдтэй хамт жагсаалын бэлтгэлээ эхэлсэн байна. Парад алхах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, тав нь хугацаат цэргийн алба хаагч байгаа юм. Дээрхи цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай аж.
Түүнчлэн бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлийг зохих төвшинд эзэмшсэн байна. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхах юм.
Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцох юм. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ.
Б.Учрал
эх сурвалж: undesten.mn