Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ хийж байна

2015042901Аугаа их Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана. Тэгвэл Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлжээ.  Парад алхах бүрэлдэхүүн энэ сарын 25-нд Москва хотноо очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе,  Бригадын генерал Г.Энхбаатар угтан авсан байна. Бүрэлдэхүүнийг ахалж  яваа  ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэгтэй холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Дэлхийн цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэлээ хэзээнээс эхлэв?

– Дайчид маань олны орны цэргүүдийн хамт бэлтгэлээ хангаад  явж байна. Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Москва хотын ойролцоо Алабины цэргийн сургалтын төвд нэгдсэн бэлтгэл хийсэн. Мэдээж манай бүрэлдэхүүний жагсаал сайн байгаа.

-Улаан талбай нь энгийн талбайтай харьцуулахад чулуулаг ихтэй. Урьдчилан тэндээ жагсаж бэлтгэнэ биз дээ?

-Өнөө шөнө Улаан талбайд хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн ирэх сарын 4, 7-ны өдрүүдэд  ч гэсэн мөн адил шөнийн бэлтгэлийг Улаан талбайд хийнэ” гэсэн юм.

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд  14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …