Үндэсний үйлдвэрлэгчид хандив, тусламжаа ирүүлсээр байна

11188149_1574449756153356_4513144623550369438_nЗүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг буурууулахад зориулж ХХААЯ-наас харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник цугларсныг ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун суманд ажиллаж, хүлээлгэн өгсөн.

11155025_1574449822820016_501452365900773800_o
Ойн түймрийг цурманд бүрэн оруулсан хэдий ч ард иргэдэд учирсан хохирлыг бууруулах, эд материал, сэтгэл саананы дэмжлэг үзүүлэх хандив, тусламжийн аян үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар “Хангайн гурил” ХХК, “Хангай миллс” ХХК, “Эрдэнэт гурил” ХХК, “Өег гурил” ХХК, “Сүү” ХК, “Жи Ай И Эм Икс” ХХК, Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудаас хивэг -11 тн, гурил -4 тн, 250 кг цагаан будаа, 1800 ширхэг тараг, 18000 ширхэг аарц, 60 хос гутал, 60 бээлий, хувцас зэрэг 23,250.0 мянган төгрөгийн бараа цуглараад байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хурал өчигдөр боллоо. Энэ үеэр  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл …