Архивчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг ОХУ-д үргэлжлүүлэн хийхээр боллоо

11182043_414521352058477_1825045429509801932_nАрхивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Түүх, баримт бичгийн газрын дэд захирал И.В.Фетисов нар болон бусад төлөөлөгчид оролцсон юм. Хуралдаанаар 1992-2015 оны хамтын ажиллагаа, хамтран ажиллах протоколуудын биелэлтийг дүгнэж, “Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын харилцааны холбогдолтой түүхийн нэн чухал баримт бичгүүдийг судлах, шилжүүлэн авах боломжтой болсон. Харин боловсон хүчин бэлтгэх, мэргэжил, арга зүйн удирдлагыг сайжруулах ажлын хүрээнд ОХУ-ын Бүх Оросын албан хэрэг хөтлөлт, архив судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх сургалтыг Талууд өндрөөр үнэлж, цаашид тус хүрээлэнг түшиглэн монголын архивчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үргэлжлүүлэхээр тохиролцож, сургалтын асуудлаар хамтын ажиллагааны бусад хэлбэрийг хэлэлцэхээр болсон юм. Мөн орон нутгийн архивууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг талууд хэлж байлаа.
Ийнхүү хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан амжилттай болж өнгөрсөн бөгөөд Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын XXII ээлжит хуралдааныг 2016 онд ОХУ-д зохион байгуулахаар боллоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …