Моника Белуччи Бондын шинэ найз бүсгүй

ed606e67f3920ebfbigСупер туршуул Жэймс Бондын найз бүсгүй ямаршуухан харагдах ёстой вэ гэсэн ойлголтыг жүжигчин Моника Белуччи тэс өөр болгохоор бэлтгэж байгаа аж. “007:Спектр” кинонд чухам тэрбээр л Дэниел Крэйгийн найз бүсгүй болох юм. Бондын дурлалт бүсгүй бодит амьдрал дээр түүнээс насаар эгчмэд билээ. Моника өдгөө 50-тай бол Дэниел 47 настай. Туршуул эрийн зүрхийг шархлуулсан хүүхнүүд кинон дээр бол түүнээс хамаагүй залуу байдаг.

Белуччигийн хувьд тэрбээр нас өндөр эмэгтэй ийм дүрд тоглох болсонд ихэд баяртай байгаа гэнэ шүү. Тэрбээр Бондын найз бүсгүй гэдэг нэр томьёог Бондын хатагтай хэмээн өөрчлөхийг санал болгожээ.

“Би энэ дүрийг аваад шууд л “50 настай би яаж Бондын найз бүсгүй болох билээ дээ” гэж бодсон шүү. Найруулагч Сэм Мэндес анх удаагаа туршуул эрийн дүрд тоглож байгаа жүжигчинд ойролцоо насны эмэгтэйг санал болгохоор шийдсэнээ хэлсэн. Өмнөх жүжигчдийг бодвол би хамаагүй нас явчихсан эмэгтэй. Тиймээс намайг Бондын эмэгтэй юм уу Бондын хатагтай гэж хэлээсэй хэмээн хүсэж байна” гэж жүжигчин эмэгтэй өгүүлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион …