Tag Archives: оддын хов жив

December, 2015

  • 3 December

    Сураг алдарсан дуучин бүсгүй энд явна

    “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго тайзнаа эргэн гаргав. Тэрээр хамтлагаараа АНУ-ыг зорьсон ч гурван гишүүнээ үлдээн гэр бүлийн амьдрал зохиохоор эх орондоо эргэн ирсэн. Монголдоо ирээд бүл нэмсэн Солонго урлагт өөрийн байр суурийг хадгалсаар байгаагаа уран бүтээлээ хийн харуулсан. Мөн өөрийн гэсэн сургалтын төвийг байгуулан хөгжмийн мэдлэг олгох их үйлст зүтгэх болсон. Тэрээр ихэр хүүхэд төрүүлэн охиноо дүүтэй болгон нэг хэсэг …

October, 2015

  • 26 October

    Криштиан Роналдугын шинэ амраг олны өмнө ил гарч эхэллээ

    Дэлхийн хамгийн сайхан хосууд болох алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду загвар өмсөгч Ирина Шейк нар салж шүтэн бишрэгч нараа гонсойлгосон билээ. Хосууд дөрвөн жил үерхсэн бөгөөд ямар шалтгаанаар хоёр тийш болсон нь нууц хэвээр байгаа. Харин алдарт загвар өмсөгч Ирина Шейк  шинэхэн дурлалтайгаа учирсан гэх бөгөөд холливудын жүжигчин Бридлей Күпертэй үерхэж байгаа тухай мэдээлэл шуугиан тариад авсан. Тэгвэл саяхнаас алдарт хөл бөмбөгчин залуу …

  • 20 October

    Селена хайраа илчлэв

    Дуучин Селена Гомез өчигдөр “ABS” телевизийн “Watch What Happens Live” шоунд оролцож, холливуудын эрэгтэй алдартнуудаас хэн нь таалагддаг болохыг хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнд “Ахмад Америк” цувралын од, жүжигчин Крис Эванс таалагддаг гэнэ. Селена “Тэр үнэхээр царайлаг. Надад таалагддаг. Энэ залуутай болзоход бэлэн байна” гэж хэлжээ.  Хөтлөгч дуучнаас “Крисийн аль хэсэг нь чамд таалагддаг вэ” гэж асуухад “Надад түүний төрх …

  • 3 October

    Дуучин Ану “Алдарт эхийн одон” авна

    Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд буй дуучин Ану буюу Уранхолбоог уран бүтээлээсээ зодог тайлсан гэх яриа үүсээд буй. Тэрбээр хоёр насны зөрүү­тэй охид төрүүлээд бусдын хэл амнаас дайжин ийнхүү шийдээд байсан ч нөхөр нь “Эмэгтэй хүн цэ­цэг­лэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой” хэмээн дэмж­сэнээс уг шийдвэрээсээ ухарч, поп стилийн сингл цомог гаргахаар, мөн эмэгтэйчүүдэд зориулсан “Wellness Center” төвөө нээн …

September, 2015

  • 21 September

    Жүжигчин Ариука хуримаа хийлээ

    “Амьдралд тавтай морил” “Тагнуулч аав” зэрэг олон кинонд тоглож чамгүй авьяастай гэдгээ харуулж чадсан жүжигчин бол Эмоци продакшны жүжигчин Ариука юм. Саяхан тэрээр Outlaw хамтлагын дуучин Чинзотой хайр сэтгэлтэй болсон гэдгээ нийтэд зарлаад байсан. Харин өнөөдөр цахим хуудаснаа түүнийг хуримаа хийсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Түүний хуримын хувцастай зургууд мөн гэрчүүдээр Эмоци продакшны эмэгтэй жүжигчид байсан нь …

  • 5 September

    Рианнагийн халуухан даашинз

    Дуучин Рианна уран бүтээл гэхээсээ илүү “яаж хүмүүсийн нүдийг нь орой дээр гаргах вэ?” гэсэн асуултын араас хөөцөлдөж байгаа бололтой. Тэр тайзан дээр дотоожгүй гарч, хөхний даруулгагүй аялан тоглолтоо хийж байсан бол одоо бүр дотуур хувцасгүй гэрэлтдэг хар даашинз өмсөн LA-н шоучдыг алмайруулав. Түүний дараагийн алхам юу вэ?… 

  • 5 September

    Гал сөнөөгч эр Пэрис Хилтонг баярлуулжээ

    Саяхан Hilton эзэнт гүрнийг залгамжлагч Пэрис Хилтон бүсгүй Польшид айлчилсан аж. Дээдсийн хүүхнийг тийшээгээ загварын үзүүлбэрт урьсан байна. Од бүсгүй ч энэ урилгад татгалзаагүй гэнэ шүү. Түүнд боломжийн урамшуулал өгөхөө амласан бололтой. Гэвч Пэрис бүсгүйн аялал таагүй үйл явдлаар дүүрэн байсан аж. Онгоцоор нисэх үедээ Хилтон 350 мянган долларын үнэтэй бөгжөө алга хийжээ. Сэтгэлээр унаж байтал шударга хүмүүсийн ачаар тэр …

  • 1 September

    Селена Гомес дотоожгүй таваргав

    “Ханна Монтана”, “Гүнжүүдийг хамгаалах хөтөлбөр”, “Үнсгэлжин охины бас нэг түүх” зэрэг кинонуудад дүр бүтээснээрээ алдартай Америкийн 23 настай поп од, жүжигчин Селена Гомес хэд хоногийн өмнө биеийг нь барьсан даашинзтай олны нүдэн дээр гарч ирсэн юм. Даашинзных нь дор дотуур хувцас гэх зүйл байгаагүй аж. Тэрбээр сүүлийн үед жингээ ихээр хаяж, гоолиг болж байгаагаа ийнхүү нотлон харуулав. Тэгвэл хэдхэн сарын …

August, 2015

  • 28 August

    Жоли их улс төрд хөл тавина

    Барууны хэвлэл мэдээллүүдэд бичиж байгаагаар бол Анжелина Жоли, Брэд Питт нар Их Британийн нийслэлд очиж суурьшихаар төлөвлөжээ. Анжелина бүсгүй Лондон хотод суурьшсанаар Европ дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаанууддаа хангалттай цагийг зарцуулах бодолтой байгаа гэнэ шүү. Тэрбээр мөн Английн Гадаад хэргийн сайд асан өөрийн найз Уильям Хэйгт идэвхтэй дэмжлэг үзүүлэх аж. “Тэд Лондон хотод байшин худалдаж авахаар төлөвлөсөн. Энжи Европын холбооны улс төрийг …

  • 27 August

    Жастин Бибертэй адилхан болох гэж хагалгаа хийлгэсэн залуугийн цогцос олджээ

    Дуучин Жастин Бибертэй царай төрхөөрөө адилхан болох гэж зуун мянган доллар зарцуулж хагалгаа хийлгэсэн фэн нь нас баржээ. Түүнийг 8-р сарын 21-нд буудлын өрөөнөөс нас барсан байхыг олжээ. Тоби Шелдоныг 8-р сарын 18-нд ор сураггүй алга болсон гэж цагдаад мэдэгдсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд түүний өрөөнөөс хар тамхи олсон боловч одоогоор нас барсан шалтгааныг тогтоогоогүй байна. Түүний алга болсон шалтгааныг найз …

  • 26 August

    Жастин Биберийн шинэхэн дурлал

    Жастин Бибер үнэхээр өсөж том болов уу эсвэл жинхэнээсээ дурлав уу, ямар ч байсан тэрбээр Playboy сэтгүүлийн модель Ксенья Делитэй ойр ойрхон болзох болжээ. Саяхан тэд Лос-Анжелесийн нэгэн тансаг зоогойн газар орсныг тэндхийн үйлчлүүлэгчид дүрс бичлэгт буулгажээ. Залуу хосууд тун чиг дотно харьцаж байснаас гадна Жастин найз бүсгүйдээ зориулж төгөлдөр хуур дээр тоглож өгсөн байна. Ксенья Дели бол молдав гаралтай …

  • 14 August

    Кристен Стюарт сексийн нууцаа задлав

    Жүжигчин Кристен Стюарт Nylon Magazine сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг чимэглэсэн байна. Дагалдах ярилцлагад тэрбээр бэлгийн амьдралд хэрхэн ханддаг тухайгаа илэн далангуй ярьжээ. Тэрбээр хувь хүний бэлгийн чиг хандлагад янз бүрээр ханддаг нийгэмд тун дургүй гэдгээ өгүүлэв. “Надад нуух зүйл байхгүй. Би хэн нэгнээс айж, нуугдахгүй. Та нар миний бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг Google-ээс хайж болно. Хэдхэн жилийн дараа хэн …

  • 13 August

    Кардашианы ээжид дурлажээ

    Жастин Бибер өөрийн инстаграм хуудастаа реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнерийн зургийг байршуулаад “Бурхан минь би энэ эмэгтэйд дурлачихлаа” гэж бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 59 настай Крис өнгөрсөн тавдугаар сараас 34 настай Кори Комбел гэгчтэй болзох болсон юм. Бибер твиттертээ Коригийн зургийг байршуулаад “Намайг шархлуулах хэрэггүй” гэж жиргэжээ. Тэрбээр өмнө нь Кардашианы гэр бүлийн гишүүн болохыг хүсдэг тухайгаа …

  • 13 August

    Кейти Перригийн уурыг хүргэв

    Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн дуучин Кейти Перригийн “Teenage Dream” дууг дуулж буй бичлэгээ инстаграм болон твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү бичлэгээс харахад жүжигчин эр, Кейтигийн дууны үгийг өөрчилж дуулснаас болж олны дургүйцлийг хүргэсэн байна. Тэрбээр дуугаа дуулж дууссныхаа дараа “Кейти 17, 18 настай байхдаа муу охин байсан бололтой. Түүнийг муу охин байсныг энэ дуунаас л мэдэж болно” гэх …

  • 10 August

    Жэй Ло залуу амрагтайгаа нууцаар гэрлэнэ

    Дуучин Женнифер Лопес, бүжигчин Каспер Смарт нар эргээд нийлсэн гэх яриа үнэнд ойрхон бололтой. Тэдэнд ойрхон нэгэн эх сурвалж дурлалт хосыг энэ оны намар гэрлэхээр болсон гэж мэдэгдэв. Тэр эх сурвалжийн өгүүлснээр бол 46 настай Женнифер, 28-тай Каспер нар хамтдаа аз жаргалтай байгаа бөгөөд хуримын ёслолоо хойшлуулах бодолгүй байгаа гэнэ. Тэд өөрсдийн харилцааны талаар ярихаас татгалзаж байгаа бөгөөд хуримаа маш …