Кристен Стюарт сексийн нууцаа задлав

68dc8a7b63ddaa04bigЖүжигчин Кристен Стюарт Nylon Magazine сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг чимэглэсэн байна. Дагалдах ярилцлагад тэрбээр бэлгийн амьдралд хэрхэн ханддаг тухайгаа илэн далангуй ярьжээ. Тэрбээр хувь хүний бэлгийн чиг хандлагад янз бүрээр ханддаг нийгэмд тун дургүй гэдгээ өгүүлэв.

“Надад нуух зүйл байхгүй. Би хэн нэгнээс айж, нуугдахгүй. Та нар миний бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг Google-ээс хайж болно. Хэдхэн жилийн дараа хэн нэгэн ижил хүйстэн үү, бисекс үү гэдгийг хэн ч тоохгүй болох биз. Би жүжигчин хүн. Тиймээс янз бүрийн дүрд хувирч байхыг хүсдэг. Би өөрийн гэсэн буяны байгууллага байгуулж, олон нийтэд үзэл бодлоо ойлгуулах хүртэл ямар нэгэн томоохон мэдэгдлийг хийхгүй” хэмээн Стюарт ярьжээ.

Өөрийн эртний найз бүсгүй Алисия Каргайлтай дотно харилцаатай байсан гэдгээ тэрбээр ийнхүү хүлээн зөвшөөрсөн аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион …