Жастин Бибер үнэхээр өсөж том болов уу эсвэл жинхэнээсээ дурлав уу, ямар ч байсан тэрбээр Playboy сэтгүүлийн модель Ксенья Делитэй ойр ойрхон болзох болжээ.
Саяхан тэд Лос-Анжелесийн нэгэн тансаг зоогойн газар орсныг тэндхийн үйлчлүүлэгчид дүрс бичлэгт буулгажээ. Залуу хосууд тун чиг дотно харьцаж байснаас гадна Жастин найз бүсгүйдээ зориулж төгөлдөр хуур дээр тоглож өгсөн байна.
Ксенья Дели бол молдав гаралтай бүсгүй юм. Тэрбээр АНУ-д очмогцоо Elle, L’officiel, Harper’s Bazaar зэрэг загварын сэтгүүлд зургаа авахуулснаас гадна Victoria’s Secret, Guess зэрэг брэндтэй хамтран ажиллаж байсан бол одоо Playboy-ын нүүр царай болсон юм.
Эх сурвалж www.wikimon.mn