Дуучин Ану “Алдарт эхийн одон” авна

d60eb895324dc13cgreatХоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд буй дуучин Ану буюу Уранхолбоог уран бүтээлээсээ зодог тайлсан гэх яриа үүсээд буй. Тэрбээр хоёр насны зөрүү­тэй охид төрүүлээд бусдын хэл амнаас дайжин ийнхүү шийдээд байсан ч нөхөр нь “Эмэгтэй хүн цэ­цэг­лэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой” хэмээн дэмж­сэнээс уг шийдвэрээсээ ухарч, поп стилийн сингл цомог гаргахаар, мөн эмэгтэйчүүдэд зориулсан “Wellness Center” төвөө нээн ажиллуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

Олны анхаарлын төвд байдаг түүнийг “Хүүхдүүдээ өөрөө төрүүлээ­гүй. Тээгч эх хөлсөлсөн” гэх хардлага байдгийг “Жирэмсэн байхад минь сэтгүүлүүдээс гадны мэргэжлийн зурагчнаар зургийг чинь авахуулъя, өндөр үнээр худалдаж авъя гэсэн санал ирж байсан ч хүүхдээ мөн­гөөр худалдахыг хүсээгүй тул зөв­шөөрөөгүй. Жирэмсэн үеийн зургууд маань тараагдаагүй, төрсний дараа ч галбираа хадгалж үлдсэн тул тээгч эхтэй холбон ярьж байгаа байх. Би Бүжин, Гүнжээ хоёроо өөрөө тээн төрүүлсэн. Найз нар маань кесарево хагалгааны сорвийг минь харсны дараа л итгэсэн” хэмээн тайлбарласан.

Мөн тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлэн “Алдарт эхийн одон” авахыг хүсдэг бөгөөд дараагийн төрөлтөө гурван жилийн дараа байхаар төлөвлөсөн гэнэ шүү. Охидынх нь аав олон улсын харилцааны чиглэлээр гадаадад олон жил суралцсан, гадны хөрөнгө оруулалттай компанид ажилладаг нэгэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …