Барууны хэвлэл мэдээллүүдэд бичиж байгаагаар бол Анжелина Жоли, Брэд Питт нар Их Британийн нийслэлд очиж суурьшихаар төлөвлөжээ. Анжелина бүсгүй Лондон хотод суурьшсанаар Европ дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаанууддаа хангалттай цагийг зарцуулах бодолтой байгаа гэнэ шүү.
Тэрбээр мөн Английн Гадаад хэргийн сайд асан өөрийн найз Уильям Хэйгт идэвхтэй дэмжлэг үзүүлэх аж.
“Тэд Лондон хотод байшин худалдаж авахаар төлөвлөсөн. Энжи Европын холбооны улс төрийг дотроос нь судлах хүсэлтэй байгаа юм” хэмээн тэдэнд ойрхон нэгэн эх сурвалж мэдээлэв. Жоли, Питт нар өдгөө Лондон хотод үл хөдлөх хөрөнгө хайж байгаа гэнэ.