Гал сөнөөгч эр Пэрис Хилтонг баярлуулжээ

Саяхан Hilton эзэнт гүрнийг залгамжлагч Пэрис Хилтон бүсгүй Польшид айлчилсан аж. Дээдсийн хүүхнийг тийшээгээ загварын үзүүлбэрт урьсан байна. Од бүсгүй ч энэ урилгад татгалзаагүй гэнэ шүү. Түүнд боломжийн урамшуулал өгөхөө амласан бололтой. Гэвч Пэрис бүсгүйн аялал таагүй үйл явдлаар дүүрэн байсан аж.
7caed43fc7e3380great
Онгоцоор нисэх үедээ Хилтон 350 мянган долларын үнэтэй бөгжөө алга хийжээ. Сэтгэлээр унаж байтал шударга хүмүүсийн ачаар тэр үнэт эдлэл нь эзэндээ эргээд ирсэн байна. Польшийн Лодзь хотын нисэх онгоцны буудалд ажилладаг гал сөнөөгч залуу түүний бөгжийг олсон гэнэ. Мань эр өөрийн ажлынхнаас хэн нэгэн нь ийм үнэтэй зүйл гээгээгүй биз хэмээн сураглажээ.

Эзэн нь олдоогүй тул бөгжийг өөртөө үлдээхээр шийдсэн байна. Зурагт үзэж суутал Хилтон бүсгүй Польшид айлчлахдаа үнэт эдлэлээ гээсэн гэдгийг олж мэдэв. Удаан бодолгүйгээр гал сөнөөгч залуу Хилтон бүсгүйн төлөөлөгчидтэй холбогдсоноор бөгж нь эх нутгаа зорьсон гэнэ шүү. Шударга залуу од бүсгүйгээс ямар нэгэн урамшуулал авсан эсэх нь тодорхойгүй үлдэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …