Манай улсад их хэмжээний буюу 12 сая евротой ирээд ор сураггvй алга болж интерполоор 10 жилийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан ХБНГУ-ын иргэн асан Максимилян Лёонхард Клойберын цогцосыг энэ сарын 17-ны өдөр СБД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Голомт” хотхонд оршин суух иргэн Ё.Гантөмөр гэх айлаас цагдаагийнхан олж байсан Талийгаачийг нэгэн хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө авсан хэмээн ийнхvv эрэн сурвалжилж байсан юм. Ямартай ч эл хэрэг АТГ-т шалгагдаж хэрэгт холбоотой хvмvvсээс мэдvvлэг авч эхэлсэн байна.
Тухайлбал, Төрийн нууц задруулсан хэргээр шvvхээс ял сонссон Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт хэрэг vvсгэн шалгаж эхлэх тэр vеэс Максимилян Лёонхард Клойберыг монголчууд тvvнийг мэддэг болсон. Ингээд талийгаачийг сураггvй болсны дараа буюу өнгөрсөн 2012 оны аравдугаар сард тvvний хамтран амьдрагч гэх тодотголтой Ё.Гантуяаг цагдан хорьж байгаад жил гаруйн хугацаанд шалгасны эцэст 2013 оны сvvлчээр батлан даалтад гаргаад байжээ.
Тэгвэл эл эмэгтэй энэ хэрэгт дахин сэжиглэгдэж ийнхvv гэр бvлийн дөрвөн хvний хамт Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулагдах боллоо. Хамгийн гол нь олон улсад эрэн сурвалжлагдаж байсан дээрх гадаад иргэнийг хамар доор нь байсаар атал яагаад манай тагнуулынхан тухайн vед олж илрvvлэн тогтоогоогvй юм бол гэдэг олон, олон эргэлзээтэй асуултууд гарч ирж буй юм. Уг нь тvvнийг манай улсын чекистvvд олж илрvvлэх бvрэн боломж байсан гэдгийг учир мэдэх хvмvvс ч хэлж байна билээ. Тиймээс л энэ олон жилийн хугацаанд яагаад илрvvлэлгvй ийнхvv нас барсных нь дараа гэнэт олох болов гэдэг нь эрхгvй олны анхаарлыг татах болоод байгаа юм. Хэдийгээр гадаад иргэн өвчний улмаас өөд болсон хэмээн таамаг яригдаж байгаа ч энэ нь задлан шинжилгээний эцсийн хариу гартал тийм ч их баталгаатай биш бололтой.
Мөн энэ хэрэгт хил гааль болон зарим нэг төрийн байгууллагыг ч шалгахаар зэхэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Уг нь тvvнийг энэхvv их хэмжээний мөнгө аваад алга болсон даруйд нь Олон улсын Эрvvгийн цагдаагийн газар буюу интерпол хоёр хоногийн дараа эрэн сурвалжилж буй талаараа хил гаалийн байгууллагад явуулсан атал тэрээр яаж манай улсын хилийг давсан юм бол гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг болоод байгаа юм. Тvvнчлэн германы мөрдөгчид болон манай хууль хяналтын байгууллагынхан уг иргэнийг олох гэж өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан гэх мэдээлэл ч байдаг юм билээ. Тодруулбал, тvvнийг алга болсон хэрэгт дэд хурандаа асан Д.Цогтбаатарыг сэжиглэн цагдан хорьж шалгаж байсан юм. Тухайн vед яагаад Д.Цогтбаатар хурандааг шалгах болов гэхээр тэрбээр талийгаачийг эрэн сурвалжлах ажлын хэсэгт багтаж байсан хэмээн мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарыг 2013 оны тавдугаар сарын 13-ны өдөр Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтсээс тvvнд эрvvгийн хэрэг vvсгэж Эрvvгийн хуулийн 248.2, 251.1, 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингээд vvний дараа Д.Цогтбаатарыг УМБГ-аас шалгаж байхдаа Герман улсаас 12 сая евро залилан, манай улсад орж ирээд алга болсон Герман улсын иргэнийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх vйл ажиллагаа явагдаагvй байна гэдэг vндэслэлээр шалгаж байгаад энэхvv хэргийг АТГ-руу шилжvvлж байсан тvvхтэй.