“Бяцхан монгол зүрх”-ийг аваръя

7qr8d9r8hfg9j5sh2slf5fttsaСайн сэтгэлт залуус нэгдэж “Бяцхан монгол зүрх” аяныг өрнүүлж эхэлжээ. Энэхүү аян нь хүнд өвчинтэй тэмцэж, амьдрахын төлөө тэмүүлсээр байгаа долоохон сартай бяцхан охинд туслах зорилготой юм байна.

Төрөлхийн зүрхний ховдол, зүрхний тосгуур хоорондын цооролттой, уушигны артерийн судасны нарийсалттай Г.Булгамаа охин ЭХЭМҮТ-ийн байнгын хяналтад байдаг аж. “Зүрх нь хэт их ачаалалтай ажилладаг болохоор үргэлж зовуурилдаг. Одоо долоон сартай ч 4.5 кг жинтэй. Өвчнийг нь энд эмчлэх боломжгүй учир Энэтхэг улс явах шаардлагатай болоод байна” гэж Г.Булгамаа охины ээж Г.Отгонбуянт ярьсан.

1ck75sv2e7ioui3j82tjmscf9u

Энэтхэг улсад яаралтай мэс засал хийлгэж, охиныг эмчлүүлэх зардал 50 сая орчим төгрөгийг цуглуулахын тулд сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж хэрэгтэй болжээ. Иймээс сайн сэтгэлт залуус нэгдэн “Бяцхан монгол зүрх” аяныг эхлүүлээд, долоохон сартай бяцхан зүрхийг амьдруулах буянтай үйлсэд нэгдэж, сэтгэлийн өглөг, эдгэрэх урам, дэм хайрлахыг сайн сэтгэлт хүмүүн бүхэнд уриалж байна.

Хандивын данс: Хаан банк – 5005615786 (Данс эзэмшигч Г.Булгамаа),

Холбоо барих утас: 95231312, 99895994.

Цахим хаяг: https://www.facebook.com/BytshanMongolZurh

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …