Өвөрмонголоос Армонголчуудад хандаж ийм захидал бичжээ

11150628_1578173199128651_9085446853435857305_nMонголчуудаа !
Хятад ямар гэдгийг одоо болтол мэдээгүй л явж байгаа юм уу? Өнөөдрийн өвөр монголын байгаль орчин ямар болж байгааг мэдээнүүдээс харсан байх гэж бодож байна. Тэгсэн мөртлөө ийм төмөр зам тавих бодлого тогтоож байдаг нь юу вэ? Хятадын Коммунист нам болон Хятадын дундрашгүй шунал Монгол шиг жижиг улсыг байтугай өнөөдрийн дэлхийг ч гэсэн залгих гэж байгаа юм. Сэрээчээ Монголчуудаа. Засгийн газар үнэхээр энэ найман төмөр замыг засах гэж байгаа бол эсэргүүцэх ажиллагаа зохион байгуулах хүмүүст үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ганц замын үүдийн хаалга Хятадыг хорьж дийлэхгүй байтал найман газар төмөр зам засахад хүрвэл ямар юм болно гэдгээ ухамсарлахгүй байна уу?

1. Найман замын дагуу тойгүй олон хятадууд орж ирнэ, үйлдвэр худалдаа бий болно, хятадын хорт чанар муу бараануудыг хорьж хасаж дийлэхгүй болно.
2. Найман замыг дагаж орж ирсэн хятад эрчүүд Монгол хүүхнүүдтэй ханилж суугаад тоогүй олон эрлийз хүүхдүүд гарна. Хятад улсад нэг хүүхдийн бодлогоос болж удмаа залгуулна гээд охин гаргахгүй хүү төрүүлсээр байгаад охид хүүхнүүд цөөхөн гэдгийг мэдээрэй. Эхнэр олдохгүй зовж буй хятадууд олон шүү.
3. Хамгийн гол нь Монголын баялаг одоогоос найм дахин хурдтай цөлмөгдөж удахгүй хоосорч дуусна.
4. Хятадууд болон орж байвал Монгол улсын тусгаар тогтнолд шууд аюул болно. Хятадууд эртнээсээ Монгол улсыг бидний нэг хэсэг өмч гэж үздэг хэзээ нэгэн цагт буцаан авна гэж дандаа ярьдаг, энэ бол зохиолмол хий хоосон яриа биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Энэ бол Монгол улс тусгаар тогтносон улс болсон өдрөөс эхэлж явуулсан хятадын хорт хар хайрцагнй бодлого юм шүү.
5. Энэ бол улаан цайм түрэмгийлэл мөн, үүний цаана бас улс төрийн том хуйвалдаан явагдаж буй шүү. Найман замын төмөр зам тавигдвал Монгол улс Хятадын нэг муж боллоо гэсэн үг шүү. Өвөр Монголчууд бид Ар Монголдоо үргэлж цай сүүнийхээ дээжийг өргөн тусгаар улс гэдгээр чинь бахархаж хамгаалсаар ирсэн билээ. Зогсоогтун.

Хятадын аюулын биеээрээ зовж эдэлсэн ямар гэдгийг нь мэдэх Өвөрчүүдээс.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …