Өвөрмөц сайхан хоолойтой дуучин бүсгүй Б.Баярцэцэг ээж болоод удаагүй байгаа. Тэрээр саяхан болж өнгөрсөн МУГЖ Б.Сарантуяагийн “Сэхүүн салхи” тоглолтонд оролцсон. Ээж болоод эргэн уран бүтээлдээ орж байгаа дуучин минь шинэ дүр төрхтэй уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ.
Тэрээр ирэх тавдугаар сарын 8-нд бие даасан тоглолтоо хийхээр болсон.
“Тун удахгүй шинэ тоглолтоо хийх гэж байна. Дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхам орой байна гэдэгт итгэнэ. Та бүхэнтэйгээ орос дууны цоо шинэ уран бүтээлээрээ, сонирхолтой шийдэлтэй амьд тоглолтоороо уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. Б. Баярцэцэг нь” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.
Ийнхүү түүний шинэ дүр төрх фэнүүдийг нь алмайруулж байна.
эх сурвалж: undesten.mn