Сэтгүүл зүйн салбар өдрөөс өдөрт шинэчлэгдэж, дэлхий нийтийг хамарсан цахим мэдээллийн их урсгал дунд Монголын мэргэжлийн цахим сэтгүүлчид үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь тавигдлаа.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооны санаачилгаар Отгонтэнгэр Их сургууль дээр Цахим сэтгүүл зүйн анхны тэнхим нээгдлээ. Сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож, өндөр хурдны интернетэд холбогдсон энэхүү тэнхимд сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа оюутан залуучууд маань цахим сэтгүүл зүйн сургалтуудыг авах боломжтой болж байгаа юм.
Отгон тэнгэр Их сургуулийн Цахим сэтгүүл зүйн тэнхимийн нээлтэнд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор, Н.Энхзаяа, Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Х.Энхтуяа, ахмад сэтгүүлч Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Үржингийн Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн улс төрийн тоймч Бизьяагийн Дашзэвэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт хариуцсан хорооны дарга доктор Ширчингийн Сүхбаатар мөн Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Э.Батхүү, Э.Болортулга, Ч.Уянгаа, Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, Дэд дарга Ш.Отгон-Өлзий, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батбаатар, Л.Оюунтунгалаг нар оролцлоо.