Мэргэжлийн хяналт, гаалийнхан биет үзлэг, шалгалтаа хамтран хийнэ

31d88e5fb89a2ac887f082b72e448fd72015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн байцаагч нар хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хамтран шалгаж байх боллоо. Энэ тухай тушаалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нар гарын үсэг зурсан байна.

Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолоор хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар гаалийн байгууллагаас түрүүлж шалгадаг байв. Харин 2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын үндэсний зөвлөлийн хурлын 04 дүгээр тогтоолоор дээрх дараалал хүчингүй болж гаалийн байгууллага түрүүлж шалгаж байхаар зохицуулсан юм.

Өөрөөр хэлбэл гаалийн байцаагч шалгасны дараа Мэргэжлийн хяналтынхан шалгадаг, үүний дараа гаалийнхан дахин очиж татвар ногдуулдаг байсан нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа алдах зэргээр хүндрэл учруулдаг байлаа. Мөн гаалийн байцаагч шаардлагатай гэж үзвэл Мэргэжлийн хяналтын байцаагчдад мэдэгдэн хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, барааг шалгуулдаг байсан нь хорио цээртэй зүйл, халдварт өвчин тархах эрсдэл бий болгож байв.

Үүнээс урьдчилан сэргийлэх, олон улсын гэрээ хэлэлцээр, зарчмын дагуу хил дээрх хяналт шалгалтыг зохицуулахаар Боомтын үндэсний зөвлөлийн 2015 оны 08 дугаар тогтоол батлагдан хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг Хилийн мэргэжлийн хяналт болон гаалийн байгууллага нэг зэрэг хамтарч шалгахаар өөрчилжээ. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран ажиллах тухай тушаал хэрэгжиж эхэлснээр байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, гадаад худалдааг хөнгөвчлөх хамтын ажиллагааны шинэ шат эхэллээ гэсэн үг юм.

Цаашид хилээр нэвтэрсэн зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн тухай статистик мэдээг нэгтгэдэг гаалийн “CAIS” системийг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглах боломжийг бүрдүүлэх, барааны ангиллын талаар сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боллоо.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …