Японд 18 төрийн алба хаагчийг суралцуулна

japan_flag_d068b05a(2) “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” хөтөлбөр төслийн хүрээнд монголын 18 төрийн алба хаагч Японы их, дээд сургуулийн магистрын сургалтад хамрагдах болжээ. Япон Улсын Засгийн газар  хөгжиж буй орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм байна.

Энэ  хөтөлбөртөө БНХАУ, Бангладеш, Лаос, Вьетнам, Узбекстан, Киргизстан зэрэг 12 улсыг хамруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр манай улсаас 20 орчим төрийн алба хаагч хууль, эдийн засаг, төрийн удирдлага,  бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээлэл холбооны технологийн  (ICT) чиглэлээр суралцдаг юм байна.

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …