“Улаанбаатарын өдөр” соёлын арга хэмжээ Сөүл хотод болж өнгөрлөө

p19k9dciqt1so0q14ihqbvl1pl91Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, НЗДТГ- ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг тэргүүтэй холбогдох албаныхан ажиллаж байна. Айлчлалын эхний өдөр\05.01\ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотын захиргаанд зочилж хотын дарга Пак Вон Сүнтэй уулзлаа.
Энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Бид өнгөрсөн хугацаанд эдийн засаг байгаль орчин, соёл урлаг гээд бүхий л салбарт хамтран айлчилж ирлээ. Энэ удаагийн айчлал мөн хоёр хотын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой айлчлал болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлт, тогтвортой хөгжлөөр дамжуулсан хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн улмаар нийслэл хотоо хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа гэж сонссон. Өнөөдөр манай хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэххжүүлэх чиглэлээр үзэглэж буй санамж бичигт мөн дээрх ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд тус нэмэр болно гэж найдаж байна. Эцэст нь Улаанбаатар хотыг бид ах дүү хот, анд найз хот гэж боддог. Таны айлчлалаар хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна” гэсэн юм.
Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сөүл хотод хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэхэд дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Нийслэл хотын хувьд хамтын ажиллагаатай хотуудын дотор Сөүл хот онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолмоор байна. Манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа нь ард иргэдийн хороондын харилцаанд мөн ач тус өгөөжөө багагүй өгсөн. Улаанбаатар хотын хувьд Сөүл хоттой хамтран ажиллахадаа их зүйлийг сурж, багагүй туршлага судлаж байгаа юм. Ер нь Сөүл хот бол орчин үеийн хот болон хөгжиж буй хотуудыг дэлхийд манлайлж байгаа хот гэж би боддог. Тогтвортой хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр бид Сөүл хотоос суралцах зүйл их байна. Хотын чадавхийг дээшлүүлэхэд та бүхний туршлага бидэнд багагүй үр өгөөжөө өгөх юм. Энэ дашрамд, Сөүлийн соёлын төв байгуулах бэлтгэх ажил манай талаас хангагдсан гэдгийг дуулгахад таатай байна. Ухаалаг нийтийн тээвэр, хотын захиргааны шинэ байр гээд манай хотын хөгжилд Солонгосын хөрөнгө оруулагчид багагүй хөрөнгө оруулж байгаад бид талархаж байдаг” гэдгийг онцолж байлаа.
Хотын мээрүүдийн уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлд ажлын айлчлал хийхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …