Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

p19keb6eh0ung1puq12r2juakn81Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  2. Сонгинохайрхан, Шижир уул
  3. Баянзүрх, Улиастайн бага ам
  4. Баянзүрх, Богдын давааны ам
  5. Хан-Уул, Улаан овоот
  6. Хан-Уул, Улаан овоот
  7. Налайх, Нисэх хотхон
  8. Багануур, Булагтай
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
 p19keb9hlc1g7o11tdbd2kqruvd1
Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mnсайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …