АН-ын бүлгийн дарга, Хөгжлийн банкны захиралуудын 46,3 тэрбум юу болов?

1430412470_screen-shot-2015-05-01-at-1.21.31-amӨмнөх Шинэчлэлийн Засгийн газрын үед нэгэн дуулиан дэгдэж байлаа. Тухайн үед АТГ-аас хийсэн мэдээллээс үзвэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтуудаар онц их хэмжээний төлбөр мөнгөний асуудлууд гарч ирсэн бөгөөд Монроуд хэмээх компани нь УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарынх гэдгийг Монгол даяараа мэдэх бөгөөд АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч мэдүүлсэн байдаг.

Тухайн үед сайтуудаар “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингээд нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрчээ. Энэ нь хууль тогтоомжид бүрэн гүйцэд нийцэхгүй, сэжиг бүхий асуудал байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэв.” хэмээн мэдээлж байсан байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …