Цурамнаас гал дахин дэгдэх аюултай байна

11187278_1575860102678988_3554056315335001495_oСүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дэгдсэн ойн түймэр сумын төв рүү 10 км, Баруун-Урт хот руу 20 км ойртсныг онцгой байдлын аврагчид, нутгийн ард иргэд шуурхай ажиллан, цурманд бүрэн оруулсан. Гэвч салхины хурд 18-20 м/с, зарим үед түүнээс ч хүчтэй байгаа учир түймэр цурамнаас алдагдаж дахин дэгдэх аюултай байна. Урд шөнө зүүн хойноосоо баруун урагшаа хүчтэй салхилсны улмаас түймэр дахин дэгдснийг өнөө өглөө цурманд оруулжээ.
Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан түймрийн улмаас үүдсэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор хохирлыг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч гурван хүн түлэгдэн эмчлүүлж байгаа, 20 гаруй айлын гэр шатаж, нэлээд тоо толгой мал хорогдсон гэх урьдчилсан мэдээ байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …