“Хэрэглэгч тантай хамт” өдөрлөгт ирсэн иргэдийн өргөдөлийг хүлээж авлаа

10259046_844568702280883_7853436516291750321_oБараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар иргэд хэрэглэгчидтэй уулзан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр санал солилцлоо.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж буй өргөдөл гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны м2, СӨХ-ийн үйл ажиллагаа, үүрэн телефон операторын компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд давамгайлдаг бол үлдэж буй хувь нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн байдаг. Хэдийгээр хяналт, шалгалтын ажил хийж хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авч байгаа ч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна.
Иймд уг өдөрлөгт Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцож хүрэлцэн ирсэн иргэдэд эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хаана ямар байгууллагад хандаж болох талаар хууль эрх зүйн талаарх мэдлэг, мэдээлэл өгч ажиллалаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …