Ууланд алхагчдын Оргил өөд клуб гал түймрээс урьдчилан сэргийлэх сарын аян зарлалаа

11193355_644225505710054_3874155375805296832_nТөрийн бус байгууллага, клуб, нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгал орчноо хайрлан хамгаалах үйлсэд татан оролцуулах, нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, Бригадын Генерал Т.Бадрал, “Оргил өөд” ТББ-н тэргүүн Х.Алтанхуяг нар үзэглэлээ.
Ой хээрийн түймэр ихээр гарч байгаагийн гол шалтгаан нь иргэд, хувь хүмүүсийн хариуцлагагүй, санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой учир иргэн бүр сонор сэрэмжээ дээшлүүлж, аюул гамшгаас урьдчилан сэргийлэх үйлсэд анхаарлаа хандуулж, чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулах шаардлагатай болоод байна.
“Оргил өөд” клуб гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, сонор сэрэмжийг дээшлүүлэх, энэ үйлсэд төрийн болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх зорилгоор “Гал түймрээс урьдчилан сэргийлэх 1 сарын аян” өрнүүлэх санаачлага гарган ажлаа эхлүүлээд байгаа юм.
Тус аяны хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгаалахаар төлөвлөөд байна.
1. “Оргил өөд” клубын гишүүд 2015 оны 05-р сарын 01-ний өдрөөс 06-р сарын 01-ний хооронд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтанд хамрагдах.
2. Олон нийтэд зориулан ОБЕГ-аас ажиллуулж байгаа цахим хуудсыг сурталчлах, уг хуудсанд аяглагчдын бүртгэлийн системийг нэвтрүүлэх.
3. Байгалийн ногоон бүсрүү нэвтрэх гол цэгүүд дээр анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээллийн самбарууд байрлуулах.
4. ОБЕГ-ын аврагчидтай хамтарсан алхалт зохион байгуулж, гишүүдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг байгаль орчинд нь хийж, сургалтын ажиллагааг телевизийн нэвтрүүлгээр олон нийтэд хүргэх.

“Оргил өөд” клуб нь “Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-ы хүрээнд хийх энэхүү ажлаараа бусад байгууллага, хамт олныг энэ үйлсэд нэгдэн бодит хувь нэмэр оруулах давалгаанд нэгдэхийг төрийн болон ТББ-уудад уриалж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …