Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулах ялаар шийтгүүлсэн хүмүүсийг оролцуулан зөвлөгөөн хийжээ

9966-300x198Хэнтий аймгийн прокурорын газраас тээвриин хэрэгсэл жолоодох эрх хасах  ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгаад, шалгалтын дүнг хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу эрх хасах ял бүхий хяналтанд байгаа хүмүүсийг цуглуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай хяналтад байвал зохих 32 ялтны  69 хувь нь хамрагдсан ба хөтөлбөрийн дагуу “Эрүүгийн ял шийтгэлийн зорилго”, “Ялын биелэлтэд хяналт тавих талаарх хуулийн байгууллагуудын  чиг үүрэг”,  “Шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох  эрх хасах ялыг биелүүлээгүйн хор уршиг” зэрэг  сэдвээр  дээрх 3 байгууллагаас  тус бүр мэдээлэл хийсэн байна.

Зөвлөгөөний явцад ял эдлэхээс зайлсхийвэл хүлээх хариуцлага,  ял эхлэн тоолох, дуусах хугацаа, хилийн хориг тавих асуудал, ял дууссан тохиолдолд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  сэргээх журам,  өөр орон нутагт  амьдрах тохиолдолд  хувийн хэргийг шилжүүлэх журам, хяналтад бүртгүүлэх  журам зэрэг асуудлаар ялтнуудад  дэлгэрэнгүй  заавар  чиглэл  өгч аймгийн Цагдаагийн  газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар  шийтгүүлсэн  22 ялтанд  санамж  бичгийг  гардуулан өгчээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хөвсгөл аймаг Мөрөн сумынхаа янданг 3000-аар цөөлнө

Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл энэ …