Гэрлэн дохионы талаар сонирхолтой 10 баримт /Монгол Улс/

1. Хамгийн анхны гэрэл дохио хуучнаар НАХЯамны уулзварт Орос ах нарын тусламжтайгаар 1962онд суурилуулж байжээ.

2. 1969 онд МУИС-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Сансарын түнелийн баруун уулзварт гэрэл дохио суурилуулж байжээ.

3. 1971 онд улаанбаатар хот гэрэл дохионы үйлдвэртэй болсон байна. /одоо байхгүй/

4. Гэрэл дохионы ажиллах горим тээврийн хэрэгслийн тооллого судалгаан дээр үндэслэн хоорондоо уялдаа холбоотой ажилладаг байна. Ногоон гэрлийн долгион үзэх

GEREL-1024x682

5. 2010 оны 07-р сарын 01-нд ЗХУТөв үүсгэн байгуулагдаж Улаанбаатар хотын гэрэл дохионуудыг хариуцан ажиллах болсон.

ITS-Center-1024x576

6. Жолооч, явган зорчигч та гэрэл дохио удаан асахаар эвдэрсэн гэж ойлгодог байх. Харин ЗХУТөвөөс телекамераар ачаалал авсан зам уулзваруудыг харж гэрэл дохиог нэгдсэн удирдлагаар зохицуулалт хийж ажилладаг байна.

cctv-001-1024x968

7. Улаанбаатар хотод 111 уулзварт иж бүрэн гэрэл дохио байдаг ба үүний 70 гэрэл дохиог телекамераар ирсэн мэдээлэл дээр үндэслэн ЗХУТөвийн оператор, замын цагдаагийн өгсөн үүрэг даалгаварын дагуу зохицуулалт хийдэг.

GEDC0758-1024x765

8. Операторууд гэрэл дохионы ажиллагаанд 24 цагийн турш хяналт хийж ажилладаг байна.

9. 2004 оноос өмнө суурилагдсан лампен гэрэлтэй гэрэл дохионуудыг, лед гэрэлтэй гэрлэн дохиогоор сольсон байна.

10. Лед гэрэл дохио нь явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах, цахилгаан зарцуулалт багасах, засвар, арчлалтын зардлыг бууруулах давуу талтай.

yawgan-1024x682

Эх сурвалж: Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …