Манай мэдээллийн сайт, албан ёсны facebook хуудасын идвэхитэй уншигчид гэрэл дохио, хурдны зөрчлийн талаар асуудаг. Бид та бүхэнд дээрх зөрчлийг хэрхэн баталгаажуулж талаар хүргэж байна.
Гэрэл дохионы зөрчил илрүүлэгч төхөөрөмж
2. Зогс шугам тэмдэглэлийн өмнө, зам доогуур суурилуулсан тээврийн хэрэгсэл мэдрэгч ажиллана. /LOOP DETECTOR/
3. Уулзварт нэвтэрч орохын өмнө зөрчлийн зураг дарна.
4. Уулзварыг нэвтэрч гарахаас өмнө зөрчлийн зураг дарна.
Дээрх зөрчлүүд нь секундын нарийвчлалтай торгуулийн мэдэгдэх хуудас явуулдаг гэсэн гомдолууд иргэдээс ирдэг. Зөрчил илрүүлэгч төхөөрөмжүүд нь ОУ-ын стандартын дагуу атомын цаг тооллоор зөрчлийг баталгаажуулдаг.
Жолооч та гэрэл дохио, хурдны зөрчил гаргавал зам хөндлөн гарч яваа явган зорчигчийн амь эрсдэх, зам тээврийн осол гаргах аюултай гэдгийг байнга санаж ЗХДүрмийн дагуу хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв