Үйлдвэрлэгчид эм тариа, гутал хандивлажээ

32_80ea50b4427c218e1e45af681415774809eed353   Зүүн аймгуудад гарсан түймрийн улмаас ард иргэдэд учирсан хохирлыг бууруулах, эд материал, сэтгэл саананы дэмжлэг үзүүлэх хандивын аянд нэгдэж, тусламжийн гараа сунгасан салбарынхаа нийт ажилтан албан хаагчид, аж ахуй нэгж, иргэддээ дахин талархал илэрхийлье.
Түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид болон нутгийн ард иргэдэд нэн шаардлагатай байгаа эм тариа, гутал хувцас тэргүүтнийг үндэсний үйлдвэрлэгчид маань илгээсэн байна.Үүнд, “NEW REMEDY” ХХК , “АСТРА ФАРМ” ХХК, “AGRIMATCO” ХХК тус бүр 1,000,000 төгрөгийн эм тариа, “ЭБИ” ХХК 720,000 төгрөгийн, иргэн Б.Батбаяр 600,000 төгрөгийн савхин бээлий, “Мөнгөн хошуут” ХХК 2,660,000 төгрөгийн гутал хувцас, “Үүлэн гутал” ХХК 1,600,000 төгрөгийн, “Хос гоё” ХХК 1,050,000 төгрөгийн, “Чиг” ХХК 1,100,000 төгрөгийн, “Бар үр бар” ХХК 420,000 төгрөгийн , “Ингра шүүз” ХХК 440,000 төгрөгийн, “BIB’S” ХХК 660,000 төгрөгийн гутал, “Баянцагааннуур” ХХК 750,000 төгрөгийн ажлын гутал тус тус хандивласан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …