Бидний мэдэх Монгол улс яг ямар улс вэ? Бид ямар замаар хөгжиж дэвшиж байна вэ? Бид юуны төлөө амьдарч байна вэ? Бид бид бид …. маш олон асуултыг та тавиад үзээрэй. Энэ асуултуудынхаа хариултыг та хэлж чадаж байна уу. Жилээс жилд монголын нийгэмийг дагаад иргэд улам л хоосорч улам л архинд ороод байгааг би ч гэлтгүй хүмүүс анзаарч байгаа байх. Нэг хэсэг үнэхээр монголын нийгэм архинд живлээ согтуу толгойгоор дүүрлээ гэх тийм үе байсан. Нуух юун байхав. Үүнээс хойш архичид харьцангүй багасаж харин ч эмэгтэйчүүд, хүүхэд багачууд санаа зовж айх нь багассан. Гэтэл борооны дараах мөөг гэдэг шиг согтуу гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад ирэхийн цагт архичидын урам зориг орсон бололтой. Хаа сайгүй архидал ихэссэнг анзаарсан уу. Төр нь согтуу байхад Түмэн нь согтуу байх нь асуудал юмуу гээд л гудамж тохой болгонд архичид овоорч, өнөөх айх аюулгүй байсан охид бүсгүйчүүд, хүүхэд багачууд айх цаг нь буцаад хэвэндээ орж байна. Та нэг зүйлийг анзаарсан уу. Ийм байдлаараа ардчилал гэдэг зүйл манайд бүрэн утгаараа хөгжиж хэзээ ч чадахгүй гэдгийг. Нүгэл нь нүдээрээ гэдэг шиг зүйл ярих гээд байна л даа. Өмнөх сонгуульд ардчилал архитай хамт сонгогчидоо татаж чадсан. Тиймдээ ч тэр үеийн залуусыг 10,000 төгрөг, архийн хамт худалдаж авсан нийгэм одоо шангаа хүртэж байна. Архинаас болж хүчирхийлэл үүсч, архинаас болж нийгэм ядуурч байна, архинаас болж төрсөн хүүхдээ өөрийн гараар хөнөөж архинаас болж хүний толгой тасдаж хүн идэхээс наагуур болж байна. Нийгэм хямарч байна гэж хүний сэтгэхүйг, угааж бие сэтгэл, урам зоригыг сорж байна. Энэ тэгээд бидний төр хүчирхэг байж байгаагийн шинж үү. Одоогийн байдлаар согтуу толгойтнууд урьд урьдынхаасаа их боллоо. Бидний нүдэнд харагдахгүй ч далдуур бүх зүйл өмнөх оноос илүүтэй хурц ширүүн болж байна. Нийгэм хямраад байгаа хэрнээ баар, цэнгээний газар, паб хүнээр дүүрэн гудамжинд сонгтуу, хөлчүү хүмүүс ихэссээр байна. Булан тохой эргээд л согтуу толгойтнууд угтаж байна. Хэрвээ та гэр хороолол дундуур явдаг бол үүнийг тодоос тод харж байгаа, мэдэрсэн ч байх учиртай. Өнөөх архичид чинь цагдаа нараасаа хол ууж хаана, хонож, хаана хүчирхийлэхээ мэддэг болж. Яг үнэндээ нийгэм далд хүчирхийлэллээр автаж байна. Хэний ч нүдэд харагдаж гарт баригдахгүй хүчирхийлэл явагдаж байна. Дахин нэг юм хэлэхэд өмнөх жилүүдэд монгол архинд толгойгоо мэдүүлсэн гэдэг ч гишүүд нь танхимдаа согтуу ирж байсан түүх үгүй. Нэг хэсэгтэй л УИХ-ын гишүүд согтуу танхимд саатан морилож болсон, болоогүй асуудлын талаар хуралдаад л өдрийг өнгөрөөж суусан. Харин үүний цаана согтуу толгой царайлчаад хичнээн гишүүн сууж байгааг бид мэдэхгүй. Энгийн ард иргэд нь архинд өдрөөс өдөрт толгойгой мэдүүлсээр байгааг эрхэм гишүүд анзаарах сөхөөгүй л яваа байх. Ард түмэн нь хөндлөн гулд, булан тохой эргэх бүрт эмэгтэйчүүд болоод багачуудыг айлгаж сууна. Энэ тэгээд ямар нийгэм гэх үү. Бидний нийгэм нээлттэй биш хаалттай нийгэм болж хувирч байна… Нэг бодууштай
Г. Сод
эх сурвалж: chingis.mn