Цахим хандив сан буюу handiv.mn сайтын албан ёсны нээлт боллоо

11210298_928508723866423_1386176423_nМонголын сайтууд “Цахим хандив сан” гэсэн нэгэн шинэ сангаар бүл нэмлээ. Шинэхэн сайт мэдээ мэдээлэл, нийтлэл, тоймоор уншигчдын оюуныг цэнэглэдэг бусад сайтаас өвөрмөц онцлогтой юм. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх  зорилгоор  санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хандив цуглуулах хүсэлтээ илэрхийлдэг хүн олширсон. Гэхдээ энэ нь тийм ч хялбар ажил биш. Хувь хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, үүрэн телефоны оператороос тусгай дугаар авч, банкинд данс нээлгэх гээд цаг хугацаа ихээхэн шаарддаг учраас өвчинд шаналсан хүүхдийн бие энэ хооронд улам ужгирч хүндрэх нь ч бий. Сайны хажуугаар саар гэгчээр худал хэлж, хандив цуглуулан түүнийгээ эздэд нь хүргэлгүй хувьдаа завшсан тохиолдол ч гарах болов. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоохоор мэдээлэл технологи болон хүмүүнлэгийн чиглэлээр олон жил ажилласан хэсэг залуус нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүүхэдүүдэд хандив тусламж цуглуулах нэгдсэн систем болох handiv.mn цахим хуудсыг бүтээж олон нийтэд танилцууллаа.

Тус сангийн нээлтийн ёслолд УИХ-ын зарим гишүүн, төрийн болон төрийн бус байгууллага, урлаг соёлын байгууллагын төлөөлөл, жиргээчид, сэтгүүлчид дэмжин оролцлоо. Цахим хандив санг УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүнлэг Монголын төлөө” ТББ-ийнхаа ажлын хүрээнд дэмжиж оролцон үг хэлэв. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох эрхэм гишүүн  С.Оюун, С.Одонтуяа нар санг дэмжин  үг хэлж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэндчилгээ хүргүүлэн амжилт хүслээ. Урлагийн салбараас язгуур урлагийн “Алтай” хамтлаг 1400 жилийн өмнөх Алтай ятгын аялгуугаар сонор мялааж,СТА Ш.Баянмөнх, хөтлөж СТА дуучин Д.Балдан, УДБЭТ-ын дуучинСТА Н.Төмөрсүх, уртын дуучин  Язгуур хамтлагийн уртын дуучин Ч.Баянжаргал, Төмөрсүх, дуучин н.Жавхланбаяр дуучин Ш.Хүрэлбаатар, нар оролцож ая дууны эгшгэн хадаг өргөн ая дууны өргөл өргөсөн бол СТА  С.Баянмөнх үйл ажиллагааг хөтөлж хурсан зочдын зүрх сэтгэлийг хөгөллөө.

Энэ үеэр хүүхэд гэр бүлийн сэдэвт бүтээлээрээ хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг зураач В.Ундраа “Ээж” бүтээлээ дуудлага худалдаанд оруулж, 30%- ийг нь цахим хуудас бүтээсэн зардалд хандивлалаа. Мөн МоАХ-ны анхдагчдын хөргийг бүтээн олны танил болсон зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” бүтээлийнхээ дээжээс Их хаадын хөрөгийг УИХ-ын эрхэм гишүүдэд гардууллаа. Эрхэм гишүүн С.Оюун уг хөргийг зохих үнээр нь худалдан, олсон орлогоо Цахим хандив санд хандивлахаа мэдэгдлээ.

Сангийн нээлтийн ёслол дээр уг санг үүсгэн байгуулагчид ажиллах зарчмаа танилцуулсан юм. Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж эдгэрэх, бэрхшээлийг даван туулах боломжтой хүүхдүүдэд хандив тусламж нэн шаардлагатай болсон тохиолдолд асран хамгаалагчид болон итгэмжлэгдсэн хэн нэгэнwww.handiv.mn хуудаст бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношлогоо, шинжилгээний баримт, зураг, хандив хүсэх болсон шалтгаан, үндэслэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ илгээх юм байна.

Тухайн мэдээлэлтэй танилцаж, хянан баталгаажуулаад сангийн журам болон шаардлагыг хангасан тохиолдолд цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээллийг түгээн хандивыг цуглуулж, шаардлагатай тохиолдолд цугларсан хандивыг хандив хүсэгчээр дамжуулахгүйгээр эмчилгээг хийж буй эрүүл мэндийн  байгууллагаруу шууд шилжүүлэх боломжтой ажээ.

Тус сан нь төсөв, мэдээллийн ил тод нээлттэй байдлийг эрхэмлэн Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, хандивын бүх мэдээллийг өөрийн веб сайт дээр ил тод нээлттэй байрлуулж тунгалаг итгэлтэй, нээлттэй байдлаар ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …