Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

11193424_416549701855642_3464784686707271774_nХууль зүйн сайд Д. Дорлигжав 5 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ноён Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жил, Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн хүрээнд 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын талаар товч танилцууллаа. Мөн уулзалтын үеэр сайд нар энэхүү айлчлалаар хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрийн талаар харилцан санал солилцлоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …