Авто замын ухаалаг систем /ITS/

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь Телекамер, зөрчил илрүүлэгч төхөөрөмж,  тээврийн хэрэгсэл мэдрэгч системээс ирсэн мэдээллийг цуглуулж замын ачаалалыг /түгжрэл/ түргэн шуурхай оновчтой зохион байгуулж ажилладаг билээ.

3-1024x599

Тус байгууллагат:

1. Автомашин мэдрэх систем /VDS : Vehicle Detection Systems/: Гол гол замууд дээр дүрсээр машиныг мэдрэх, тоолох системийг суурилуулан замын хөдөлгөөний бодит мэдээллийг цуглуулна.

2. Телекамер /CCTV : Closed-Circuit TV/ : Уулзвар, замын нөхцөл байдал болон осол аваарын нөхцөлд 24 цагаар видео дүрсийн дагуу хянал хийнэ.

3. Зөрчил илрүүлэгч төхөөрөмж /Inforcement system/ : Гол гол замуудад хурд, гэрэл дохионы зөрчил илрүүлэгч суурилуулсанаар хурд хэтрүүлэх, гэрэл дохионы зөрчлөөс сэргийлж, осол аваарийг бууруулна.

4. Дээрх төхөөрөмжөөс ирсэн мэдээллийг цуглуулан боловсруулсны  үндсэн дээр Улаанбаатар хотын  авто замын системийг  оновчтой зохион байгуулна.

5.  Баруун 4-н замын хөдөлгөөний ачааллыг цагдаа зохицуулагчгүйгээр гэрэл дохиогоор зохицуулалт хийж 5 минутын хугацаанд ачаалал нягтаршилгүй болгож байна.

6. Мэдээллийг түгээх: Авто замаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт 10-р хороолол, Жуковт байрлах мэдээлэх самбар, UBS телевиз, EAGLE телевиз, Авто радио 96,3, Гэр бүлийн радио, www.its.mn-ээр дамжуулан иргэдэд замын мэдээллийг түргэн шуурхай дамжуулдаг.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …