Б.Тамир, С.Болормаа: Хайр бүхнээс хүчтэй

Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа.

216222011 он.

Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй зөөгч, бармэн гээд л хамаг юмаа ганцаараа хийгээд гүйж байсан санагдаж байна. Анхны сэтгэлд үлдсэн зүйл тэрний минь нээх нарийхан жингэнсэн дуу хоолой “Хэхэхэ юүүүү захиалах уу?” гээд л.

Тэгээд өдөр цайны цагаараа ажлынхнаа дагуулж очиж хоол идэнгээ сэм сэмхэн өднө, орой ажлаа тараад ажилд тусалж бармен зөөгч хийж өгнө. Тэгж байгаад бид хоёр бие биедээ ихэд таалагдаж, Болороо намайг нээх их гүйлгээгүй ээ. Нэг мэдсэн тэр жингэнсэн дуунд нь дасчихсан байсан.

2162421623Тэгээд л бид 2 өөрсдийн гэсэн телевизтэй болноо гэж их ярина. Бүх цаг үеийн мэдээллийг хүргэдэг жинхэнэ супер телевиз. Мэдээж энэний хажуугаар бусдын адил олон үр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болно, хүнд их хэрэгтэй хүн болох юмсан гэж бодож мөрөөднө. Гэхдээ одоо шөнө болгон бид хоёр эрүүл саруул ногоон талд гүйж байна зүүдлэх юм. Болороог минь дуурайсан хөөрхөн охин, намайг дуурайсан хүү гээд сайхан амьдралаа их мөрөөдөж байна.

Амьдрал их амттай шүү. Анх болзож байхдаа их алхана, цалин буусан бол таксидана. Цалин дуусчихсан бол микродоно. Яг залуучууд минь ямар байдаг яг тэр жимээр л бидний амьдрал эхэлсэн. Эхнэр минь их ажилсаг няхуур төлөвлөлт, зохион байгуулалт сайтай учир амьдрал дороо л цэгцрээд ирдэг юм байна лээ. Тэгээд л айлын хажуу өрөөнд хувцсаа чирээд, бид 2 хамт амьдарч эхэлсэн. Түрээсийн өрөө гэсэн үг л дээ. Дараа нь амьдрал арай дээрдэж хэн хэн нь ажлаа сайн хийж, цалингаа нэмүүлээд л. Анхны машинаа авчихаад бүхнийг ялчихсан юм шиг л хөөрч явлаа. Сайхан үе шүү….

Миний эхнэр “Этүгэн эе” хэмээх уул уурхайн компанид ТУЗ-н даргын туслахаар ажилдаг байв. Маш их ажиллана. Өдөр шөнө нойр хоолгүйл ажиллана. Ажил ажил л гэсэн бүсгүй шүү. Заримдаа намайг мартлаа гэж би уурлана.

2013 он.

Бид хоёрын хамгийн их нандигнадаг зүйл бол Хайр минь шүү дээ. Бид 2 яг нэг хүн шиг бодож сэтгэдэг. Үйлдэл бүхнээ шүү. Хайр хүнийг ийм болгодог байхаа. Болороо өмнө нь дөрвөлжин би таван хошуу хэлбэртэй байсан бол одоо бид хоёр тэр дүрсээ эвдсээр байгаад бөөрөнхий болчихсон байх өө.

2013 онд бид 2 хуримаа хийхээр шийдсэн. Хуримын ордон, талбай, гандан ороод, дараа нь ах дүү, найз нөхдөө ресторанд урин сайхан хурим хийсэн шүү. Би өөрөө олон залуу хосын хурим найрыг хөтөлж байсан болохоор өөрийнхөө хуриман дээр зүгээр сууж чадахгүй “За би босъё, би хөтөлчихье” гээд л.

21625Бид хоёрын хамгийн сайхан дурсамж гэвэл хуримаа хийчихээд “Хуримын дараа хаачих вэ?” гэдэг байлаа ш дээ. Байргүй байлаа. Дараа нь нээх удалгүй 8% шалгуур тэнцээд өөрсдийн байраа авч билээ. Ямар сайхан гэж бодноо. Бүх зүйл нь шинэ гэр орон минь. Гэрийнхээ хойморт налайж суугаад эхнэр минь цай чанаж дээж өгч билээ. Үнэхээр сайхан…

21626Бага багаар…

Бид хоёр хуримаа хийсний дараагаар 2013 оны 6 сараас хойш Болормаа минь бага багаар өвдөж эхэлсэн. Манай хүн их гүргэр. Зүгээрээ, зүгээр гээд  ажлаа хийгээд гүйгээд л байлаа. Тэгээд их олон эмнэлэгээр явсандаа эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, зүрх судас, үе мөч, халдварт хавдар, гэмтэл согог, ер яваагүй эмнэлэг байхгүй. Бариа засал, зүү төөнүүр, уламжлалт анагаах ухаан, гээд л явж өгсөөн.

21627Тэгж байгаад 2014 онд оношоо ерөнхийд нь мэдэж, Америкийн нэгдсэн улс руу ирж шинжилгээнд орж бүх оношоо мэдэж эмчилгээ эхлүүлсэн.

Болороогийн минь баруун хөл нь их өвддөг байсан. Тэсэхийн аргагүй. Маш их өвчин намдаах хүчтэй тариа эмнүүд уухаас өөр монголд эмчилгээ хийж чадаагүй ээ. Баруун хөл өвдөөд зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлсэн. Сүүлдээ  явж чадахгүй болж суга таяганд орсон. Их аймшигтай…

Тэгээд Монголдоо Хавдар судлалын төвд өвчин хөнгөвлөх төвийн эмчид хандан яс хамгаалах тариа хийлгэж эхэлсэн. Тэр үед би Америкад ажлаар ирсэн байсан учир эхнэрийнхээ оношийн тухай эмч нартай уулзаж эмнэлэг хайж, тэр нь үр дүнд хүрсэн юм. Тэгээд  эхнэр минь яаралтай араас ирсэн.

21628Өвчний онош нь залуу хүмүүст маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэж оношлогдсон. Хүнд шатандаа орсон учир яаралтай эмчилгээ эхлүүлэхгүй бол үхлийн аюултай болжээ гэсэн.

Анх эмч нарын баг үзээд хагалгаа хийвэл дараа нь суумгай болох магадлал өндөр. Тиймээс химийн эмчилгээний дараа туяаны эмчилгээ хийнэ гэсэн юм. Тэгээд химийн эмчилгээ эхлүүлсэн бөгөөд 5 курс эмчилгээ хийлгэсэн ч үр дүн сайн гараагүй. Эмч нар эргэн хуралдаж хагалгаа хийхээр болсон гэж хэлсэн. Одоо хагалгааны товоо хүлээгээд л сууж байна. Хагалгааны хүндрэлээс бас их айж байна.

Одоо….

21630Одоо Болормаа минь их ядруу байгаа дотор нь муухайраад л, толгой нь өвдөөд л, баруун хөл нь өвчин намдаах эм уухгүй бол өвдөөд л байгаа. Би яахав урлагийн хүн болохоор хажууд нь аль болох сэтгэл санааг нь дэмжих гээд л гүйгээд байдгийн. Заримдаа бүүр хэтрүүлээд баларна ккк.

Мэдээж хэрэг хүний нутагт ар гэр найз нөхөд, ажил төрлөөсөө хол байна гэдэг их хэцүү. Сэтгэл зүйгээр өргөх дэмжих хамгийн том дэм юм. Тэгээд мэдээж хэрэг мөнгө санхүү хэрэгтэй шүү дээ.

… Амьдрал дутууг нь нөхдөг гэдэг шиг манай хүн ярих, үг хэлэх, дуу шүлэг, бүжгэндээ бол үнэн тааруу ш дээ ккк. Гэхдээ миний Болормаа их ухаалаг даруу зантай, дандаа миний оргилуун занг дарж зөв шийдвэр гаргаж байдаг бүсгүй шүү….

21631Болороогийн найзууд, дээд сургуулийнх нь хамт олон, Тамирын найз нар нийлж, “ХАЙР ХҮЧТЭЙ” тоглолтыг 2015 оны 5 сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB PALACE-ийн Их Танхимд  зохион байгуулж байна. Энэхүү тоглолтонд рок поп, хип хопын 25 хамтлаг, залуу дуучид С.Болороод маань “ХАЙРЫН ХҮЧ” бэлэглэхээр нэгдсэн юм…

Cosmo-чууд минь ид хийж бүтээх насан дээрээ яваа, Монголын нэгэн сайхан бүсгүйд сэтгэлийн дэм болгож захидал бичээрэй. Мөн “Хайрын хүч” тоглолтыг үзэж, Хаан банк 511 601 6163 данс эзэмшигч С.Болормаад гэж хандиваа өргөөрэй.

21632

Хайр бүхнээс хүчтэй….

Эх сурвалж: www.cosmopolitan.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …