Хонин цэцэг өвчнөөр 130 мал өвчлөөд байна

mal_0VIDAaCХонины цэцэг өвчин 2015 он гарсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сум зэрэг 3 аймгийн 5 суманд тус тус оношлогдсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 9 хонь, Дарьганга суманд 7 хурга, Хэнтий аймгийн Баян-овоо суманд 5 хонь, 6 хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, 2 хонь, нийт 130 мал өвчилсөн байна.
Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймагт 100.0 мян тун, Дорнод аймагт 300.0 мян.тун Сүхбаатар аймагт 80.0 мян тун вакциныг 4-р сард хүргүүлсэн. Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Хэнтий аймгийн 4 (Баян-овоо, Баян-хутаг, Норовлин, Батноров) сумын 116401 малыг хамруулж 95,9 хувьтай хэрэгжүүлсэн байна. Дорнод аймгийн 6 (Хэрлэн, Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр) суманд вакцинжуулалтын ажлыг 04 сарын 22 өдрөөс эхлүүлээд байна. Вакцинжуулалтад 2015 оны 05 сарын 05-ны байдлаар дээрх 6 сумын нийт 327.221 мал хамрагдахаас 278137 мал хамрагдаж 85 хувьтай, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 16600 мал вакцинжуулалтад хамруулж 41,5 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …