Нэгэн хаан цэцэрлэгтээ зугаалж яваад мод цэцгүүд нь бүгд хатаж муудсан байхыг олж харжээ. Маш их гайхсан хаан яагаад ийм болсныг царс модноос асуухад тэрээр “Үзэсгэлэнтэй сайхан хуш мод шиг том болж чадахгүйгээс хойш амьд яваад юу хийх вэ?” гэжээ.
Харин хуш модноос учрыг асуухад тэрээр “Усан үзмийн мод шиг сайн үр жимс гаргадаггүй юм чинь үхсэн нь дээр биш үү?” гэв. Дараа нь усан үзмийн модноос учрыг лавлавал “Сарнай цэцэг шиг сайхан цэцэг биш учраас амьдрах ч сонирхол алга” гэжээ.
Гэтэл нил цэцэг улам сайхан ургаж байгааг хараад хаан гайхахаас өөр арга байсангүй. Тиймээс нил цэцэгнээс:
- Чи яаж ийм өнгөлөг байгаа юм бэ?
- Хаантан минь, Намайг сайн ургаж, гоё биш ч гэсэн нил цэцэг учраас сайн дэлгэрч хаан таныг баярлуулж, өөрөө ч баяртай амьдрахыг хичээдэг юм гэжээ.
“Таныг аз жаргалд умбуулж эсвэл уйтгар зовлон рүү түлхэж чадах цор ганц зүйл бол та өөрөө юм” “Таны аз жаргалтай байх үгүй нь өөр хэн нэгэнтэй ямар ч хамаагүй” Үргэлж энэ нил цэцэг шиг байж жинхэнэ аз жаргалыг мэдрээрэй