БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

32_f4f6957047eea0b0dfe9ebdf4ec2a683f0b70402Сүүлийн өдрүүдэд зарим мэдээллийн хэрэгсэллээр “БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл 2015 оны 5-р сарын 6-8-ны өдрүүдэд Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагдах гэж байна” гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Энгийн бүртгэл нь жилд нэг удаа Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагддаг бөгөөд энэ жилийн бүртгэлийн тов гараагүй байна. Тов тодорхой болмогц www.hudulmur.mn цахим хуудсаар мэдээлэх болно.

Харин 2015 оны 5 сарын 6-8-ны өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан бүртгэл бөгөөд жилд 4 удаа явагддаг. /Зарлалыгwww.hudulmur.mn цахим хуудсанд байршуулсан болно/

Иргэд болон мэдээллийн салбарын ажилтнууд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тухай мэдээллийг албан ёсоор ХЭҮСМҮТ-өөс авах буюу манай www.hudulmur.mn цахим хуудаснаас авч байна уу.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …