“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх хэсэг шинэ байранд орлоо

11206053_403832139823364_1951236974902334522_nЦагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу цагдаагийн байгууллагын хамгаалалтад авснаар “ДЦС-4” ТӨХК-ний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангаж тухайн объектын нутаг дэвсгэрт байгаа өмч хөрөнгийг хамгаалах, хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, хэв журмыг сахиулах үүргийг гүйцэтгэж байна.
Тус хэсэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 66.6 га талбайд байрласан 74 барилга байгууламж бүхий объектыг харуулын байнгын 11 цэгт харуулын цагдаа нарыг томилон хамгаалалтыг зохион байгуулдаг юм.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 63 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр áºãººä үйлдвэрийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан, техникийн усан хангамжийн насос станц, ахуй үйлчилгээ, инженерийн, лаборатори, туршилтын төв зэрэг томоохон 74 барилга байгууламж багтдаг юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

“Усны үнэ цэн” сэдэвт хэлэлцүүлэгт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Хэлэлцүүлгийн зорилго: Улсын Их …