Өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлнэ

11059655_845834415487645_4661166325926313731_oЯпон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх”, зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэх, боловсронгуй болгох, шүүхийн практикийг судлах зэрэг чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өрсөлдөөний тухай хууль нь 2010 онд батлагдсан харьцангүй шинэ хууль. Шүүхийн практикт зарим кейсүүд урьд өмнө шийдвэрлэгдэж байгаагүй цоо шинэ харилцаа байдаг. Өрсөлдөөний тухай хууль улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, баялгийн зөв хуваарилалттай уялдаа холбоотой өргөн хүрээнд үйлчилдэг чухал ач холбогдолтой хууль юм. Иймд Жайка-ийн төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлж, улам боловсронгуй болгох, судалгаа хийх зэргээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллана” хэмээн тэмдэглэлээ.

11169673_845834335487653_4490232225340676456_o
Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: “Өнөөдөр бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж байна. Шүүх байгууллагын хувьд өрсөлдөөний эрх зүйн орчин шинэ тутам зүйл учраас бид энэ төслийн хүрээнд шүүгчдээ сайн туршлага бүхий улс орон тэр дундаа Япон улсын Өрсөлдөөний туршлага, шүүхийн практикийг судлуулах сургагч багш нарыг бэлдэхээр боллоо. Манай бэлтгэгдсэн сургагч багш нар захиргааны хэргийн болон иргэний шүүгч нарт мэдсэн сурсанаа зааснаар Монгол улсад Өрсөлдөөний эрх зүйн орчин нөхцөл сайжирна” гэж онцолсон юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …