Мөрдөн байцаалтын шатанд 411 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

munguuuuАвлигатай тэмцэх газар 2015 оны эхний 4 сард хуульд заасан харьяаллын 194 үйлдэл, 190 холбогдогчтой эрүүгийн 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 9.5 хувиар өсчээ.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний 4 сард Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байсан Н.Түмэндэмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр нарын 32 хүнд холбогдох эрүүгийн 10 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 29 тэрбум 585 сая 500 мянган төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 411 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. Түүнчлэн 7 тэрбум 631 сая 900 мянган төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан бол 240 сая 500 мянган төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгийг илрүүлжээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …