УИХ-ын дарга мод тарина

olloo_mn_1413079387_54302Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр оролцож мод тарьдаг уламжлалтай. Улсын Их Хурлын дарга өнгөрсөн хавар, намар Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны тал /Цонжин болдогийн баруун урд/-д болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан шинэ төгөл байгуулах гэж буйгаараа онцлогтой юм. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын ажилтнууд оролцож мод тарина. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээний албан ёсны нээлт 10.00 цагт эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …