УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байгаа юм. Тухайлбал,
-УИХ-ын гишүүн Г.Уянга
-С.Баярцогт гишүүнийг зөвшилцөл ярихаар гайхаад байх юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр нам зөвшилцөл ярьж л ирээ биз дээ. Тэгээд өнөөдөр зөвшилцлийн үр дүн хаана байгаа юм бэ. Ер нь та нар худлаа ярьж идэхээ болих хэрэгтэй. Та нар идэхээ больчихвол эдийн засаг эрүүлжинэ. Ордууд ашиглалтад оруулж, гэрээ байгуулахдаа идэхээ болих хэрэгтэй. Өнөөдөр гадаад өрийн нэмэгдэл хэрээс хэтэрлээ. Дотоод бонд нь төсөвтэйгээ ижил хэмжээнд хүрэх гэж байна. Гэтэл С.Баярцогт сайд “дахиж ухъя” “Тавантолгой, Оюутолгойгоо зараад хүндрэлээс гарна” гээд л байх юм. Шулуухан хэлэхэд та нар идэж дуусах болоогүй юм уу. С.Баярцогтоо чи яасан идэмхий юм бэ. Үүнийгээ хэзээ дуусгах вэ. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал руугаа хурдан орох ёстой.
-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
-УИХ-аар Үндсэн хуулийг хэлэлцэх ажлын хэсэг гараад хэлэлцэх нь зүйтэй гэдэг шийдэл гаргасан. Ерөнхийдөө төсөл бэлэн болсон. Удахгүй УИХ-д орж ирэх байх. Үндсэн чиглэлийн баримт бичигтэй холбоотой Г.Уянга гишүүний гаргаж байгаа санал дүгнэлтүүдийн ихэнхийг нь хүлээж авахад хүнд байна. Таныг макро эдийн засгийн талаар буруу мэдээлэлтэй байдаг юм байна гэж харж байна. Бидэнд аливаа зүйлийг амжилттай туулж ирсэн туршлага бий. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг 10 функтээр доош буусан байхад хоёр жилийн дотор 17 болгож өсгөж байсан. энэ бол амжилт. Яагаад бүгдийг харлуулж ярьдаг юм бэ. Үүний суурь нь зөвшилцөл байсан юм. Тэгэхээр та дүгнэлтүүдээ болгоомжтой хэлж байх хэрэгтэй.