УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

DSC_1612Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих өдөр” Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байгаа билээ. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлснийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон дэмжин Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлд мод тарилаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2009 оноос хойш улирал бүр 55 га талбайд нийт 104 мянга гаруй мод, сөөг, бутлаг ургамлыг нутагшуулан тарьж, ургуулж байгаагаас гадна, нийслэлчүүдийнхээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, таатай орчинг бүрдүүлэн, дэлхийн жишигт нийцсэн хамгийн том ногоон байгууламжийг бий болгохоор зорин ажиллаж байна хэмээн энэхүү арга хэмжээний үеэр тус хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг хэлсэн.

Нийт 975 га талбайтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулсан мод, бут сөөг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлж буй бөгөөд тус хүрээлэнгээс ургаж байгаа бүх моддыг коджуулан, сүлжээнд оруулснаар, иргэд тарьсан модоо хэрхэн ургаж буйг цахимаар харж шалгах бололцоотой болох юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг …