Жоли, Питт нар кинонд дахин хамт тоглоно

download“Mr. and Mrs. Smith” кинонд хамтран тоглосноос хойш 10 гаруй жилийн дараа Анжелина Жоли, Брэд Питт нар дэлгэцийн бүтээлд дахин хамтарч байгаа аж. Тэдний шинэ бүтээл “By the Sea” уянгын кино нь 2015 оны 11 дүгээр сарын 13-нд дэлгэцнээ гарах юм. Киноны зарим хэсгийн зурагнуудаас ажихад энэхүү бүтээл сэтгэл хөдлөм үйл явдлаар дүүрэн, үнэхээр уянгын бүтээл болж байгаа нь харагдаж байна хэмээн эх сурвалжууд дүгнэжээ. 1970-аад оны дунд үеийн амьдралыг харуулсан уг романтик кинонд хөдөө орон нутгаар хамт аялж буй хосын Ванессагийн дүрд Жоли, түүний нөхөр, Америк гаралтай зохиолч эр Роландын дүрд Питт тоглож байгаа юм.

Өнгөрөгч наймдугаар сард Питт, Жоли нар бал сарынхаа аяллыг хойшлуулж, киноны зураг авалтыг эхлүүлж байжээ. Тэд зураг авалтын ажлаар Мальтын ойролцоох Газар дундын Гозо арал руу зургаан хүүхдийнхээ хамтаар очиж байсан билээ. Түүнчлэн нэг зүйлийг сонирхуулахад, тус киноны найруулагчаар Анжелина Жоли өөрөө ажилласан юм.

“By The Sea” кино нь холливудын алдарт хосын хувьд 2005 оны “Mr. and Mrs. Smith” киноноос хойших хоёр дахь хамтын бүтээл нь юм.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …